Дуулал 130:1–8
Өгсөж явах үеийн дуу.
130 Ехова минь ээ, зовлонгийн далайн гүнээс би таныг дуудаж байна.
2 Ехова минь ээ, дуу хоолойг минь сонсооч.
Тусламж гуйхыг минь анхааран чагнаач.
3 Яа* минь ээ, хэрэв та алдаа дутагдлыг анхааран хардаг байсан болЕхова минь ээ, ялаас мултрах хэн байх вэ?
4 Та жинхэнэ ёсоор уучилдаг учраасТаныг хүмүүс биширдэг.
5 Би Еховад найддаг. Чин сэтгэлээсээ найддаг.
Би түүний үгийг хүлээдэг.
6 Манаач өглөө болохыг хүлээхээс ч илүү,Тийм ээ, манаач өглөө болохыг хүлээхээс ч илүүБи Еховаг хүсэн хүлээдэг.
7 Израйл Еховаг хүлээгээд л байг.
Учир нь Ехова үнэнчээр хайрладаг,Аврах агуу хүчтэй.
8 Тэрбээр Израйлын бүх гэм бурууг хэлтрүүлнэ.
Зүүлт
^ «Яа» бол Ехова гэдэг нэрийн товчлол.