Дуулал 121:1–8
Өгсөж явах үеийн дуу.
121 Би уулсын зүг хараа бэлчээдэг.
Хэн надад туслах вэ?
2 Тэнгэр газрыг бүтээсэнЕхова тусална.
3 Тэрбээр хөлийг чинь халтируулахгүй.
Чамайг хамгаалдаг Нэгэн хэзээ ч нойрмоглохгүй.
4 Израйлыг хамгаалдаг НэгэнХэзээ ч нойрмоглохгүй, хэзээ ч унтахгүй.
5 Ехова чамайг хамгаалдаг.
Ехова бол чиний баруун гар тал дахь хамгаалагч* юм.
6 Өдөр нь нар,Шөнө нь сар чамд хор хүргэхгүй.
7 Ехова бүх хор хөнөөлөөс чамайг хамгаална.
Амийг чинь хамгаална.
8 Ехова чамайг алхам тутамд чиньОдооноос үүрд мөнхөд хамгаална.
Зүүлт
^ Үгч. «сүүдэр»