Мэдээлэл
Бетелд зочлохоосоо өмнө захиалга өгөх хэрэгтэй юү? Тийм. Хэт олон хүн нэг дор ирэхээс сэргийлж, ирсэн зочдыг тав тухтай байлгахын тулд хэдэн ч хүн ирэх бай урьдчилан захиалга өгөх хэрэгтэй. Захиалгаа доод тал нь долоо хоногийн өмнө өгөөрэй. Олон нийтийн болон сургуулийн амралтын үеэр зочлохоор бол илүү олон хоногийн өмнө захиалаарай.
Захиалга өгөхгүйгээр Бетелд зочилж болох уу? Хэрэв та захиалга өгөөгүй бол Бетелд зочлох боломжгүй байж магад. Учир нь нэг өдөрт хүлээж авах зочдын тоо хязгаартай байдаг.
Хэдэн цагт ирэх хэрэгтэй вэ? Бетел рүү яг цагтаа орох учраас 10 минутын өмнө ирнэ үү.
Яаж захиалга өгөх вэ? «Захиалга өгөх» гэсэн товчийг дараарай.
Захиалгаа өөрчлөх юм уу цуцалж болох уу? Тийм. «Захиалгыг харах, өөрчлөх» гэсэн товчийг дараарай.
Хүссэн өдрөө захиалга өгөх боломжгүй бол яах вэ? Захиалга өөрчлөгдөж, цуцлагддаг учир веб сайтаа байнга шалгаарай.
Тэжээвэр амьтантайгаа очиж болох уу? Болохгүй. Харин тусгай хөтөч болгон дагуулж яваа амьтныг л Бетелийн барилга байгууламжид оруулж болно.
Захиалга өгөх
Захиалгыг харах, өөрчлөх
Танилцуулга татаж авах
Хаяг, утасны дугаар
Avenida Cundinamarca, Km. 1
Vía a Ecopetrol
FACATATIVÁ, CUND 253051
COLOMBIA
+57 601 891 1530
+57 601 594 8000
Газрын зургаас харах