Skip to content

Мөнгө болон өрийн асуудлыг хэрхэн шийдэх вэ?

Мөнгө болон өрийн асуудлыг хэрхэн шийдэх вэ?

Библид юу гэж байдаг вэ?

 Библийн дараах дөрвөн зарчмыг хэрэгжүүлбэл мөнгө болон өрийн асуудлыг шийдэж болдог.

  1.   Зардлаа төлөвлө. «Хичээл зүтгэлтэй хүний төлөвлөгөөнүүд үнэхээр ашиг тусаа өгнө. Харин адгуу хүн үнэхээр ядууралд хүрнэ» (Сургаалт үгс 21:5). Хямдарсан болгоныг яаран бүү худалдан ав. Төсөв гаргаад түүнийгээ баримтлаарай.

  2.   Шаардлагагүй юманд өр битгий тавиарай. «Өртөн зээлдүүлэгчийнхээ зарц болдог» (Сургаалт үгс 22:7). Хэрэв та өрөнд ороод төлж чадахгүй байвал зээлээ төлөх нөхцөлөө өөрчлөх талаар зээлдүүлэгчтэйгээ ярилцаж тохиролцохыг хичээгээрэй. Сайн гуйгаарай. Библид, хүний өрийг төлөх гээд батлан даалт гаргаж өөрөө өрөнд орсон хүний тухай гардаг. Тэр хүнд ийм зөвлөгөөг өгсөн байна. «Өөрийгөө даруу болгож, хөршөөсөө шалан гуй. Нүд чинь нойронд бүү дийлдэг. Зовхи чинь зүүрмэглэлд бүү автаг» (Сургаалт үгс 6:1–5). Эхлээд гуйгаад бүтэлгүйтсэн ч шантралгүй гуйгаад л байгаарай.

  3.   Мөнгөний талаар зөв үзэл бодолтой байгаарай. «Хорон муу нүдтэй хүн эд баялгийн араас яаравчилдаг боловч ядуурал гадаа нь ирчихээд буйг үл анзаардаг» (Сургаалт үгс 28:22). Атаархуу, шунахай зан ядууралд хүргээд зогсохгүй, Бурхантай тогтоосон харьцаанд ч сэв суулгадаг.

  4.   Сэтгэл хангалуун байгаарай. «Хоол хүнс, хувцас хунар байвал бид сэтгэл хангалуун байх юм» (1 Тимот 6:8). Мөнгөтэй байлаа гээд аз жаргалтай, сэтгэл хангалуун байна гэсэн үг биш ээ. Дэлхийн хамгийн аз жаргалтай хүмүүс тийм ч их мөнгөтэй байдаггүй. Тэд гэр бүлийнхэн, анд нөхдөөрөө хайрлуулж, Бурхантай дотно байдаг (Сургаалт үгс 15:17; 1 Петр 5:6, 7).