«Газар дэлхийн Шүүгч» хэзээд шударга ёсыг баримталдаг
«Тэр бол Хад, Түүний үйлс нь төгс. Түүний бүх зам мөр нь шударга» (Д.ХУУЛЬ 32:4).
ДУУ: 2, 11
1. Еховаг шударга гэдэгт итгэдгээ Абрахам хэрхэн илэрхийлсэн бэ? (Өгүүллийн эхний зургийг үзээрэй).
«ГАЗАР дэлхийн Шүүгч Та үнэн шударгыг баримтлахгүй гэж үү?» (Эх. 18:25). Абрахам ингэж асуусан нь Еховад эргэлзсэн хэрэг биш байлаа. Харин ч Содом, Гоморра хотыг хамгийн шударгаар шүүнэ гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийлжээ. Ехова «зөв шударга хүнийг бузар муу хүнтэй адилтган, тэднийг хамтад нь» хэзээ ч устгахгүй гэдэгт тэрээр итгэж байв. Бурхныг шударга бус юм хийнэ гэж төсөөлж ч чадахгүй байсан. Түүнээс хойш 400 жилийн дараа Ехова өөрийгөө ийн тодорхойлжээ. «Тэр бол Хад, Түүний үйлс нь төгс. Түүний бүх зам мөр нь шударга. Итгэмжит Бурханд худал хуурмаг үгүй. Тэр бол зөвт бөгөөд шударга» (Д.хууль 31:19; 32:4).
2. Ехова яагаад шударга бус юм хийж чадахгүй вэ?
2 Ехова хэзээд шударгаар шүүдэг гэдэгт Абрахам яагаад итгэсэн бэ? Шударга, зөв байх талаар хамгийн агуу жишээг Дуу. 33:5).
Ехова үзүүлдэг болохоор тэр шүү дээ. «Зөвт», «шударга» гэж орчуулсан үгнүүдийг Еврей Сударт их төлөв хамт хэрэглэсэн байдаг. Яагаад гэвэл энэ хоёр үг ойролцоо утгатай. Зөв шударгын хэм хэмжээг Ехова тогтоосон учраас аливаа асуудалд хандахдаа ямагт шударга байх нь ойлгомжтой. Тэгээд ч Бурхны Үгэнд «Тэрээр зөв ба шударга байдлыг хайрладаг» гэж бичжээ (3. Өнөөгийн нийгэмд ямар шударга бус явдал гардаг вэ?
3 Ехова ямагт шударга юм хийдгийг чин сэтгэлтэй хүмүүс мэдэхлээрээ тайвширдаг. Энэ ертөнц шударга бус явдлын далайд живснээс болж хүмүүс жигшүүртэй бузар хэргийн золиос болох нь бий. Жишээлбэл зарим хүнийг хилс хэрэгт буруутгаж шоронд хорьдог. Харин хэргийг дахин шалгах явцад маш нарийн шинжилгээ (ДНХ-ийн шинжилгээ) хийдэг болсноор олон арван жил хилсээр шоронд хоригдсон хүмүүс суллагдсан тохиолдол нэлээд бий. Ийм шударга бус явдлаас болоод цөхрөнгөө барж, уурлан хорсдог хүн цөөнгүй. Бурхны үйлчлэгчид өөр төрлийн шударга бус явдлын золиос болж мэдэх юм. Энэ нь илүү хүнд санагдаж магадгүй.
ХУРАЛД
4. Бидний итгэл хэрхэн соригдож мэдэх вэ?
4 Бид Гэрч биш хүмүүсийн шударга бус үйлдлээс болж хохирвол гайхахгүй. Харин итгэл нэгтнүүд маань шударга бус гэж санагдахаар юм хийвэл эсвэл тэднээс болж хохирвол итгэл соригдож болох юм. Хуралд шударга бус явдал гарч байна гэж танд санагдвал яах вэ? Итгэл нэгтэн маань надад шударга бус юм хийлээ гэж бодогдвол яах вэ? Еховагаас хөндийрөх үү?
5. Хуралд гарсан шударга бус явдлыг мэдсэн эсвэл хохирогч болсон бол яагаад гайхах хэрэггүй вэ?
5 Бид бүгдээрээ төгс бус, алдаа гаргадаг учраас өөрсдөө шударга бус явдлын золиос болох юм уу итгэл нэгтнээ хохироож болзошгүйгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй (1 Иох. 1:8). Энэ нь маш ховор тохиолддог. Гэлээ ч ийм юм болбол үнэнч Гэрчүүд гайхдаггүй, Еховагаас хөндийрдөггүй. Ямар ч үед үнэнч байхад маань тустай зөвлөгөөг Ехова Үгээрээ дамжуулан өгдөг. Хэрэв зөвлөгөөг нь дагавал итгэл нэгтнүүд маань шударга бус юм хийсэн ч бид Еховагаас хөндийрөхгүй (Дуу. 55:12–14).
6, 7. Нэг Гэрчид ямар шударга бус явдал тохиолдсон бэ? Бэрхшээлийг давахад нь ямар зан чанар тус болсон бэ?
6 Вийли Дийл ахад тохиолдсон явдлыг авч үзье. Тэрээр Швейцарийн Берн хот дахь Бетелд 1931 оноос үйлчилж эхэлжээ. 1946 онд АНУ-ын Нью-Йорк дахь Гилеад сургуулийн 8 дахь ангид суралцав. Төгсөөд Швейцарьт дүүрэг хариуцагчаар томилогдсон байна. Тэрээр намтартаа «Би гэрлэх гэж байгаагаа 1949 оны 5 дугаар сард Берн дэх салбарт мэдэгдсэн юм» гэжээ. Салбар юу гэж хариулсан бэ? «Байнгын эхлэгчээр үйлчлэхээс бусад бүх эрхийг хассан» байна. Дийл ах цааш нь хэлэхдээ «Илтгэл тавихыг ч хориглосон. ... Олон хүн бид хоёртой мэндлэхээ больсон. Хасагдсан хүн шиг л харьцаж байсан» гэжээ.
7 Ийм хэцүү байдлыг хэрхэн давсан бол? Дийл ах: «Гэрлэх нь Библийн зарчмыг зөрчсөн хэрэг биш гэдгийг бид мэдэж байсан. Тийм болохоор байнга залбирч, Еховад хамаг найдвараа тавьж байлаа» хэмээн дурсжээ. Гэрлэлтийн Сур. 11:2; Мика 7:7-г уншина).
талаарх Еховагийн үзэл бодлыг ойлгоогүй байсан Гэрчүүд яваандаа зөв ойлгодог болжээ. Дийл ах ч хуучин ажил үүргээ хүлээж авав. Тэрээр Еховад үнэнч байсныхаа төлөө ивээл хүртсэн. Хүн бүр өөрөөсөө ингэж асуух нь зүйтэй. «Хэрэв надад ийм явдал тохиолдвол би энэ ах шиг тэвчээртэй байж Еховаг хүлээх үү? Эсвэл асуудлыг өөрөө шийдэх гэж оролдох уу?» (8. Шударга бус явдлын золиос болж байна гэж дүгнэх нь яагаад буруу байж болох вэ?
8 Нөгөө талаас, хуралд шударга бус явдал гарч байна гэж бодогдвол яах вэ? Эндүү бодсон байхыг үгүйсгэх аргагүй. Яагаад? Хүн төгс бус учраас тухайн асуудлыг ташаа ойлгосон байж мэднэ. Эсвэл бүх баримт нотолгоог нэгбүрчлэн мэдэхгүй байж болох шүү дээ. Таны бодол зөв ч бай, буруу ч бай одоо ямар байдалтай байгаагаа Еховад хэлэн залбирч, түүнд найдан, үнэнч хэвээрээ байгаарай. Ингэвэл Еховагийн «эсрэг хилэгнэн» дайрахгүй (Сургаалт үгс 19:3-ыг уншина).
9. Энэ болон дараагийн өгүүллээр юу үзэх вэ?
9 Эрт цагт Еховагийн үйлчлэгчдийн дунд гарч байсан шударга бус явдлын гурван жишээг бодоцгооё. Энэ өгүүллээр Абрахамын жич хүү Иосефын тухай үзэж, түүнд юу тохиолдсоныг ярилцъя. Ехова Израилийн хаан Ахабт хэрхэн хандсан, элч Петр Сирийн Антиохт байхдаа юу хийснийг дараагийн өгүүллээр авч үзнэ. Эдгээр жишээг судалж байхдаа ямар сургамж авч болохыг бодоорой. Ялангуяа шударга бус явдлын золиос болсон юм шиг санагдсан үед Еховагаас хараагаа салгалгүй үргэлж дотно хэвээрээ байхад юу туслахыг анхаараарай.
ИОСЕФ ШУДАРГА БУС ЯВДЛЫН ЗОЛИОС БОЛСОН НЬ
10, 11. а) Иосефт ямар шударга бус явдал тохиолдсон бэ? б) Шоронд байхад нь Иосефт ямар боломж олдсон бэ?
10 Еховагийн үнэнч үйлчлэгч Иосефт хүмүүс шударга бус юм хийжээ. Ялангуяа төрсөн ах нарынх нь хийсэн үйлдэл түүнийг хамгийн ихээр зовоож шаналгасан. Ах нар нь түүнийг 17-той байхад нь хулгайлан авч боол болгон худалджээ. Иосеф арга буюу Египетэд хүргэгдэх нь тэр (Эх. 37:23–28; 42:21). Харийн нутагт очоод хожим нь хүчингийн хэрэгт гүтгэгдэн шүүхээр ч оролгүй шоронгийн хаалга татав (Эх. 39:17–20). Боол, ялтан болсон энэ зовлонт амьдрал нь 13 жил үргэлжилжээ. Хэрэв бид итгэл нэгтнүүдийнхээ шударга бус үйлдлээс болж зовбол Иосефын жишээ хэрхэн туслах вэ?
11 Иосефыг хоригдож байтал хаан ахлах сөнчөө шоронд хийчихэв. Тэр ялтан Иосефтой цуг хоригдох боллоо. Нэгэн шөнө өнөөх сөнч зүүд зүүдэлжээ. Бурхны хэлж өгсөн зүүдний тайллыг Иосеф түүнд дамжуулав. Юу гэж тайлсан бэ? Сөнч шоронгоос суллагдаж хуучин албандаа томилогдоод Фараоны ордонд дахин үйлчлэх ажээ. Зүүдийг нь тайлсныхаа дараа Иосеф энэ завшааныг ашиглан өөртөө тохиолдоод байгаа явдлыг ярьж өгсөн. Иосеф юу ярьсныг, бас юу яриагүйг авч үзье. Энэ нь бидэнд сургамжтай (Эх. 40:5–13).
12, 13. а) Иосеф өөртөө тохиолдсон явдалтай эвлэрээд буугаад өгчихөөгүй нь юунаас харагддаг вэ? б) Иосеф сөнчид юуны тухай яриагүй вэ?
12 Эхлэл 40:14, 15-ыг уншина. Иосеф өөрийгөө «хүчээр хүргэгдэж ирсэн» гэж хэлснийг анхаараарай. Еврей Сударт хэрэглэсэн энэ үг нь бас «хулгайлагдсан» гэсэн утгатай. Тэгэхлээр Иосеф шударга бус явдлын золиос болсон нь ойлгомжтой байна. Тэрээр шоронд орох ямар ч хэрэг хийгээгүй гэдгээ хэлээд «Фараонд миний тухай хэлж ... өгнө үү» хэмээн сөнчөөс гуйжээ. Яагаад гэвэл шоронгоос гарах нь түүний гол зорилго байв.
13 Иосеф өөртөө тохиолдсон явдалтай эвлэрээд буугаад өгчихөөгүй нь юунаас харагддаг вэ? Тэрээр янз бүрийн шударга бус явдлын золиос болсноо сайн мэдэж байв. Тийм болохоор тусалж магадгүй гэсэн хүндээ буюу сөнчид учир байдлаа тодорхой тайлбарласан. Гэхдээ ах нартаа хулгайлагдсанаа хэнд ч, тэр байтугай фараонд ч хэлээгүй. Ах нар нь хожим Египетэд ирж Иосефтой эвлэрсэн. Хэрэв Иосеф ах нараа муулдаг байсан бол фараон тэднийг Египетэд амьдрахыг урьж, «Египетийн хамгийн сайн сайхан юм та нарынх» гэж хэлэх байсан уу? (Эх. 45:16–20).
14. Итгэл нэгтнээсээ болоод шударга бус явдлын золиос боллоо ч тэднийгээ муулахгүй байхад юу туслах вэ?
14 Хэрэв итгэл нэгтнээсээ болоод шударга бус явдлын золиос болсон юм шиг санагдвал яах вэ? Тэднийгээ муулахаас болгоомжлох хэрэгтэй. Мэдээж ахлагчдаас тусламж авч болно. Бас итгэл нэгтэн маань ноцтой нүгэл үйлдсэн бол ахлагчдад мэдэгдэх нь зүйн хэрэг (Лев. 5:1). Харин ноцтой нүгэл үйлдээгүй бол тэр хүнтэй хоёулхнаа ярилцаад учраа олох нь сайн. Заавал ахлагчдыг, бусдыг оролцуулах шаардлагагүй (Матай 5:23, 24; 18:15-ыг уншина). Иймэрхүү асуудлыг Библийн зарчмын дагуу шийддэг байя. Шударга бус явдлын золиос болоогүйгээ хожим нь ухаарах ч үе байдаг. Тийм үед бид итгэл нэгтнээ гүтгэж асуудлыг хурцатгаагүйдээ хэчнээн их баярлах бол оо! Бидний зөв ч бай, буруу ч бай, бусдыг муулбал нөхцөл байдал дордоно уу гэхээс хэзээ ч сайжрахгүйг хатуу санах хэрэгтэй. Ехова Бурхандаа, итгэл нэгтнүүддээ үнэнч хүн ийм алдаа гаргадаггүй. «Үнэнчээр явдаг хүн» «хэлээрээ гүтгэдэггүй, өөрийн анд нөхөрт ч муу юм хийдэггүй, хөршийгөө ч эсэргүүцэн буруутгадаггүй» гэж дуулалч бичжээ (Дуу. 15:2, 3; Иак. 3:5).
ЕХОВАТАЙ ТОГТООСОН ХАРЬЦААГАА БОД
15. Иосеф Еховатай ямар харьцаатай байсан бэ? Үр дүн нь юу байсан бэ?
15 Иосеф Еховатай ямар харьцаатай байсныг бодож үзвэл бас нэг чухал сургамж авч болно. Тэрээр 13 жил зовохдоо асуудалд Еховагийн үзэл бодлоор ханддаг байсан нь харагддаг (Эх. 45:5–8). Хэцүү байдалд орсныгоо Бурхны буруу гэж бодоогүй. Шударга бус явдлын золиос болсноо мартаагүй ч уурлан хорсоогүй. Хамгийн гол нь бусдын төгс бус байдал, буруу хэргээс болж Еховагаас хөндийрөөгүй. Иосеф үнэнч байсныхаа ачаар Еховаг шударга бус явдлыг хэрхэн арилгаж, өөрийг нь болон гэр бүлийнхнийг нь хэрхэн ивээхийг харсан.
16. Хуралд шударга бус явдал гарвал Еховатай улам дотносох ёстойн учир юу вэ?
16 Бид ч бас Еховатай тогтоосон харьцаагаа эрхэмлэн нандигнаж, хайрлан хамгаалах ёстой. Итгэл нэгтнүүдийнхээ төгс бус байдлаас болоод хайртай Бурхнаасаа хөндийрөх учиргүй (Ром 8:38, 39). Хэрэв хуралд шударга бус явдал гарвал Иосефыг дуурайн Еховатай улам дотно болцгооё. Тэгвэл аливаа асуудалд Еховагийн үзэл бодлоор хандаж сурна. Улмаар Библийн зарчмын дагуу асуудлаа шийдэхийн төлөө чадах бүхнээ хийнэ. Чадахгүйгээ Еховад даатгана. Ехова цаг нь болохоор өөрийнхөө аргаар зохицуулна гэдэгт итгэх хэрэгтэй.
«ГАЗАР ДЭЛХИЙН ШҮҮГЧ» ЕХОВАД ИТГЭ
17. «Газар дэлхийн Шүүгчид» итгэдгээ хэрхэн батлах вэ?
17 Бид энэ тогтолцоонд амьдарч байсан цагт шударга бус явдлыг үзэх нь дамжиггүй. Хуралд шударга бус гэмээр явдал мэр сэр гардаг. Та үүнийг анзаарсан байж болох юм. Эсвэл та өөрөө юм уу таны мэддэг хүн хохирогч болсон ч байж магадгүй. Тэглээ гээд үнэний замаас бүү гараарай (Дуу. 119:165). Харин Бурхандаа үнэнч байж, тусламж гуйн залбирч, итгэж найдаарай. Тэгээд ч төгс бусаасаа болоод тухайн асуудлыг та бүрэн гүйцэд ойлгоогүй, бүх баримт нотолгоог нарийн мэдэхгүй байж болох шүү дээ. Асуудлыг улам хурцатгахгүйн тулд бусдыг муулахгүй байх хэрэгтэйг Иосефын сайхан жишээнээс сурлаа. Эцэст нь асуудлыг өөрөө шийдэх гэж зүтгэх хэрэггүйг ойлголоо. Харин үнэнч хэвээрээ байхаар эргэлт буцалтгүй шийдэх хэрэгтэй. Ехова тухайн нөхцөл байдлыг сайжруулна гэж хүлээцгээе. Тэгдэг бол Ехова Иосефыг сайшааж, ивээсэн шигээ биднийг ч ивээнэ. «Газар дэлхийн Шүүгч» Ехова Бурхан хэзээд «үнэн шударгыг» баримтална гэдэгт итгээрэй. Учир нь «Түүний бүх зам мөр нь шударга» (Эх. 18:25; Д.хууль 32:4).
18. Дараагийн өгүүллээр юу үзэх вэ?
18 Эрт цагт Еховагийн үйлчлэгчдийн дунд гарч байсан шударга бус явдлын өөр хоёр жишээг дараагийн өгүүллээр авч үзнэ. Даруу байж, бусдыг уучилдаг бол шударга Бурхан Еховагаа дуурайхад дөхөм болдгийг тэдгээр жишээ хэлж өгнө.