Skip to content

Гарчиг руу орох

1 сарын 6–12

ДУУЛАЛ 127–134

1 сарын 6–12

41-р дуу, залбирал | Эхний үг (1 мин)

БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС

1. Эцэг эхчүүд ээ, Бурхны өгсөн бэлгийг нандигнаж яваарай

(10 мин)

Үр хүүхдээ харж хандахад тань Ехова заавал тусална (Ду 127:1, 2).

Үр хүүхэд бол Еховагаас ирдэг нандин бэлэг юм (Ду 127:3; хц21.08 х. 5 д/м 9).

Хүүхэд бүрийн онцлогт тохируулан зааж сургах хэрэгтэй (Ду 127:4; хц19.12 х. 27 д/м 20).

Өөрт нь найдан үр хүүхдээ хүмүүжүүлж, чадах бүхнээ хийдэг эцэг эхчүүдийг Ехова үнэлж сайшаадаг.

2. Эрдэнэс хайх нь

(10 мин)

  • Ду 131:1, 2—Энэ зүйл эцэг эхчүүдэд ямар сургамжтай вэ? (хц21.07 х. 22 д/м 6)

  • Та энэ долоо хоногийн Библи унших хэсгээс бусадтай хуваалцах ямар эрдэнэс олсон бэ?

3. Библиэс унших

ДЭЛГЭРҮҮЛЭХ ЧАДВАРАА САЙЖРУУЛАХ НЬ

4. Яриа эхлэх

(3 мин) АЛБАН БУСААР (хшб хичээл 1, дугаар 3)

5. Яриа эхлэх

(4 мин) АЛБАН БУСААР: Библийн сургаалтай зөрчилддөг итгэл үнэмшлийнхээ тухай ярьсан хүнтэй тааралдана (хшб хичээл 5, дугаар 4).

6. Шавь болгох

(5 мин) үжи хичээл 16 дэд гарчиг 4–5. Дараагийн хичээлээ тогтсон цагтаа хийж чадахгүй болсон тул хэрхэн хийхээ суралцагчтайгаа ярилцана (хшб хичээл 10, дугаар 4).

БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ

5-р дуу

7. Эцэг эхчүүд ээ, та хүүхдэдээ үлгэр дуурайл үзүүлдэг үү?

(15 мин) Хэлэлцүүлэг

Еховагийн байгууллага үр хүүхдэдээ Бурхны тухай зааж сургахад нь эцэг эхчүүдэд тус болох олон материал нийтлэн гаргадаг. Түүнчлэн эцэг эхийн үлгэр дуурайл ч бас Еховагийн тухай заахад чухал үүрэгтэй (Ху 6:5–9).

Есүс шавь нартаа дуурайвал зохих сайхан жишээ үлдээсэн.

Ёохан 13:13–15-ыг уншина. Асуулт:

  • Есүс өөрөөрөө үлгэрлэн заадаг байсан нь яагаад үр дүнтэй байсан юм бол?

Хэлж сургадаг зүйлээ ач тустай гэдгийг үйл хэргээрээ харуулах нь илүү үр дүнтэй байдаг. Аав ээжийнх нь сайхан жишээ хүүхдэд сонссон, заалгаснаа эрхэмлэн, дуулгавартай дагах хүсэл төрүүлдэг.

«Бид үлгэр жишээ байхыг хичээсэн» ВИДЕОГ үзүүлнэ. Асуулт:

  • Руди Ненита хоёр охиддоо юу зааж сургасан бэ?

  • Үр хүүхдэдээ үлгэр дуурайл үзүүлэх талаар уг видеоноос юу мэдэж авсан бэ?

8. Библи судлал

Дүгнэлт (3 мин) | 137-р дуу, залбирал