«Та нарын хэн нь агуу болохыг хүснэ, тэр нь та нарт үйлчлэх ёстой»
Бардам ихэмсэг хуулийн багш нар зах дээр бусдын анхаарлыг татаж, мэндлүүлэх дуртай байв
Бардам ихэмсэг хуулийн багш нар, фарисайчууд нэр алдар горилж, гайхуулах дуртай байв (Мт 23:5–7). Есүс тэднээс эрс ялгаатай нь «үйлчлүүлэхийн тулд бус, харин үйлчлэхийн тулд» ирсэн (Мт 20:28). Бид бусдын анхаарлыг татаж, магтаал сонсохын тулд л Бурханд үйлчилдэг үү? Есүсийг дуурайн ах дүүсийнхээ төлөө чадах бүхнээ хийдэг хүнийг Ехова «агуу» гэж үздэг. Хүмүүс тэр бүр анзаарахгүй байж болох ч Ехова ажиглан хардаг (Мт 6:1–4). Бусдад даруухнаар үйлчилдэг хүн ...
-
цуглааны танхимаа цэвэрлэж, засаж янзлахад гар бие оролцдог
-
санаачилга гарган өндөр настай итгэл нэгтнүүддээ болон бусдад тусалдаг
-
Хаант төрийн үйл хэргийг дэмжиж хандив өргөдөг